Ирэх сонгуулийг шударга явуулахын тулд сонгуулийн хуульд орсон хамгийн чухал 2 өөрчлөлт нь ухаалаг үнэмлэх, санал тоолдог машин юм.
УИХ жилийн өмнө сонгуулийн санал тоолдог машин, сонгогчдын бүртгэлийн систем авахаар 24 тэрбум төг СЕХ-нд өгсөн. Өнөөдөр ямар ч төхөөрөмж аваагүй байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо зөв (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шалгагдсан) санал тоолдог машин авахгүй бол ирэх сонгууль луйвар болно. Луйвар болвол 7 сарын 1 баталгаатай давтагдана.
Хэрэв Та СЕХ-ны дарга бол доорхи 3 компанийн алийг нь сонгох вэ?
Жич: Энэ 3-н компани 3-уулаа СЕХ-ннос шаардсаны дагуу УБ-т ирж төхөөрөмжөө демо хийсэн байгаа. 2011 оны улсын төсөвт байгаа 24 тэрбум төгрөг энэ 3-н алийг нь авсан хүрэхээр байгаа.

1. ES&S (http://www.essvote.com/HTML/home)
2. Dominion voting (http://dominionvoting.com/)
3. Miru Data system (http://www.miruscanner.com/)

Санал асуулгад оролцохын тулд дээрхи вэбсайтуудаар орж компани тус бүрийн талаар мэдээлэл аваад харьцуулсны дараа сонголтоо хийгээд тэрийгээ твит хийнэ үү. Үдээс хойш 17 цаг хүртэл үргэлжилнэ.