2011.04.15 АНУ.  Вашингтон хот

ИЛ ЗАХИДАЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА С.БАТБОЛД

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД АН-ЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ

МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БҮХ УЛС ТӨРИЙН

НАМУУДЫН ДАРГА НАР УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТАНАА

Ил захидал илгээхийн учир:

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт,Монгол Улсын Үндсэн Хуулинд тусгагдсан иргэд ил тод нээлттэй зарчмаар улс төрийн эрхээ эдэлж саналаа өгөх нь ардчилсан системийн үндэс суурь билээ.

Иймд Улсын их хурлын хаврын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль”- ийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэх гэж буй энэ үед гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлэх талаарх асуудлыг хэлэлцэж тус хуулинд нэмж тусгаж өгнө хэмээн найдаж Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бид энэхүү ил захидлыг илгээж байна.

Өнөөдөр албан бус тоогоор нийт гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо 100 мянгыг хол давж , АНУ-д л гэхэд 30- аад мянган монгол иргэд оршин сууж байна.

Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бидний энэ санаачлага гадаад оронд оршин сууж буй нийт Монгол иргэдийн чин хүсэл гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Мөн АНУ –аас бусад оронд оршин суугаа Монгол иргэд та бүхнийгээ дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

АНУ-д байгуулагдсан Монгол иргэдийн “ИРГЭНИЙ ТАНХИМ”

Удирдах зөвлөлийн гишүүд:

1. Г.Галбадрах /Иргэний танхим-АНУ–ын зохицуулагч, нийтлэлч /

2. А.Ганбаатар /Иргэний танхим-АНУ–ын зөвлөх, Индианагийн их сургуулийн хуулийн магистрант /

3. М.Саруул-Эрдэнэ / Монгол соёлын төвийн тэргүүн /

4. Б.Тайван, А.Ариунтуяа / “Орлоо” мэдээллийн сайтыг үндэслэгчид/

5. П.Увш /Индиана мужийн Блүүмингтон хотын монголчуудын холбооны тэргүүн, Монгол улсын гавьяат багш/

6. Ё.Батбаяр /“Америкийн өнгө” нэвтрүүлгийн продюссер/

7. Ч.Ганболд / www.ganbold.com сайтыг үндэслэгч,дизайнер/

8. Б.Энхболд /Индианагийн их сургуулийн хуулийн магистрант /

9. Ц.Ивээлт/ Вашингтон ДС орчмын Монголчуудын холбооны тэргүүн/

10. М.Дэлгэрцогт/“Пирамид” компаний захирал/

11. Б.Уранчимэг /АНУ –дахь Ю –Мон телевизийн нэвтрүүлэгч,сурвалжлагч/

12. О.Чулуунбилэг /Жорж Вашингтоны их сургуулийн магистрант/

13. Ч.Балжинням /Америк дахь залуу мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын irgen@president.mn цахим шуудангаар ирүүлсэн захидал