Улаанбаатарт утаа асуудал болоод удаж байгаа билээ. Хэрхэн шийдэх талаар олон санаа байгаа боловч олонхи нь удаан хугацаанд хэрэгжих болоод байна. Харин энэ хооронд Улаанбаатарчууд бид утаа амьсгалсаар байна. Би http://biznetwork.mn гишүүн болоод тэнд “УБ утаа, шийдэх гарцууд” нэртэй хэлэлцүүлэг нээлээ. Энэ хэлэлцүүлэгт нэмэр болох мэдээлэл өгөх зорилгоор Улаанбаатарын утааны талаар хийсэн Нийслэлийн аудитын газрын тайланг (doc file) өөрийнхөө сайт дээр тавилаа. Доорх хаягаар татаж авч болно.

Нийслэлийн аудитын газрын тайлан татах