Миний бие Д.Ганхуяг нарынУИХ-ын гишүүдтэй хамтран өргөн барьсан “Монгол Улсын иргэнд газар ємчлїїлэх тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл” 2008 оны 5 дугаар сар 22-ны өдөр батлагдлаа


МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР

ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

4

Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад /

0.07 хүртэл га

2 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ /га/” гэснийг “Иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ /га/”, 41 дүгээр зүйлийн 41.2-ын “2008” гэснийг “2013” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-ийн “иргэн, түүний гэр бүлийн гишүүн-“, “дундаа хамтран өмчлөх хэлбэрээр” гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН