Сүүлийн хэд хоног “Эрдэнэс Таван Толгой” компанийг хувьчлах тухай мэдээллийг ЗГ-н зүгээс олон нийтэд түгээх боллоо. 2015 оны хавар Сайханбилэгийн ЗГ-н оруулж ирсэн хувилбар ямар учраас УИХ-аас дэмжлэг аваагүй талаар ажлын хэсгийн гаргасан дүгнэлт (90 хуудас)-ийг эндээс татан авч уншихийг УИХ-ын шинэ гишүүдэд зөвлөе. Түрүүчийн УИХ-ын гишүүдийн 45 нь Сайханбилиг, Энхсайхан нарын хувилбарыг дэмжээгүй, өөр хувилбар УИХ-д өргөн барьсан нь бас хэлэлцэхээ хүлээгээд байж байгаа. Хэрэг хуучраагүй гэдэг шиг дүгнэлт бас хуучраагүй. Сайханбилигийн, Эрдэнэбатын ЗГ-ууд ард түмний өмч Таван толгойг хувьцаа эзэмшигч 2 сая ард түмнээс асуулгүй шийдэх гэж оролдох юм. Таны хоттой хонийг хөрш тань өөрөөс чинь асуулгүй зарчихтай яг адил. Эсвэл өөрийн чинь машинийг дур мэдээд зарчихтай яг адил.

Ажлын хэсгийн дүгнэлтийг ЭНД дарж татаж авна уу.