www.medee.mn

enhbold

Ардчилсан намын VI Их хурал болсонтой холбогдуулан Ардчилсан намын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ удаагийн Их хурал АН-ын шинэтгэлийг эхлүүллээ. Шинэтгэл нэг удаа, хоёр удаагийнхаар хийж амжихгүй гэдгийг ирсэн төлөөлөгч нар хэлсэн. Уг нь анхны зорилго бол дүрмээ батлаад тарах байсан. Гишүүд энэ дүрмийг нийт гишүүдтэйгээ ярьмаар байна гэдэг шаардлага гарсан учраас намын даргын сонгуультай хэсэг, гишүүнчлэлтэй хэсгээ батлаад дүрмийн бусад заалтаа дахиж аймаг, сум хороондоо яриад 7 дугаар Их хурлаар батлахаар болсон. АН-ын Их хурлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн илтгэл мөн миний улс төрийн илтгэлийг тавьсан. Тэрийг сонсож сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Шинэтгэлийн газрын зургийг баталсан. Юуг, яаж өөрчлөх вэ гэдэг ерөнхий рамаа гаргасан” гэлээ Мөн зургадугаар Их хурлын төлөөлөгч нараас МАН-ынханд шаардлага хүргүүлж байгаа аж. Тухайлбал,

-2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн хуульзүйн салбарын шинэчлэлээс ухарсан алхамуудыг яаралтай залруулахыг шаардсан байна. 2016 онд батлагдсан Эрүү, Зөрчлийн хууль, дагадлах хуулиудыг хүчин төгөлдөр болгон 2017 оны эхний хагас жилд хэрэгжүүлж эхлэх, Төрийн албаны хуулийг ноцтой зөрчиж, төрийн албан хаагчдын хомроглон халж байгаа хууль бус үйлдлээ нэн даруй зогсоох, төрийн албан хаагчаа уучлал гуйх, хууль ёсны эрхийг нь сэргээхийг шаардсан.

-Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан баримтыг хуулийг байгууллагаар шалган тогтоож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байна.

-Хамтын тэтгэврийн хууль, Хүүхэд хамгааллын хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна гэв.

-2016 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонхи болсон Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, 20 аймгийн 74 сумын ИТХ-ын хууль ёсны шийдвэрээр томилогдсон Засаг дарга нарыг яаралтай батлах,

-Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулах дээд шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Улс оронд тулгамдаж байгаа, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, урт хугацааны тогтвортой шийдэлд хүрэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хууль, Улс төрийн  Намын тухай тухай хуулийг шинэчлэн батлах чиглэлээр өмнөх дөрвөн жилд хийгдсэн ажлыг үргэлжлүүлэх зэрэг шаардлагуудыг явуулсан байна.

Мөн тэрбээр “дүрмийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулах байсан. Гуравдугаар бүлэгт гишүүнчлэлийн бүртгэл анхан шатны үүрүүд дээр хийгддэг байсан бол одооТөв намын ажил болж байгаа. Гишүүд анхан шатны үүрүүд дээр очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна. 180 мянган гишүүнээ шинэчлэн цахимаар бүртгэх журам батлагдсан. Гишүүний бүртгэлийг яагаад чухалчилж байгаа гэхээр улс төрийн намуудаас анх удаа АН намынхаа удирдлагуудыг нийт гишүүдээсээ сонгож байгаа. Нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль явагдана. Цаашдаа дүүрэг, сум аймгийн сонгуулиуд үргэлжлэн явагдана. Үүнийг хоёрдугаар сарын 12-нд шийднэ” гэлээ.