Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар АН-ын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэсэн бол УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилохоор болов. Харин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг томилох асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл сонсож сайшаав. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.