cimg0256.JPG

Өвөрхангай аймгийн оюутан залуучуудын холбооноос санаачлан өвөрхангай аймгийн уугул оюутан залуучуудын дунд “Нутгийн хөгжил ба төр дэх иргэний оролцоог идэвхижүүлэх нь ” зөвлөгөөнийг 12 сарын 14-нд төрийн ордонд зохион байгууллаа. Өвөрхангай аймгаас сонгогдсон УИх-ын 4 гишүүд оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн ба З.Энхболд гишүүн “хавтгай дэлхий дээрх монгол чадамж ”гэсэн сэдвээр илтгэл тавьж оюутнуудтай санал бодлоо солилцсон юм.