Зууны мэдээ 2007 оны 10 дугаар сар 24 №254/2702

Том оврын автобусанд 300 тєгрєгєєр зорчиж, нэг килограмм гурилыг 800 тєгрєгєєр худалдан авч иргэд хоногийн хоолоо залгуулах гэж зовж байна.

Үнэ ханш ийнхүү тэнгэрт хадаж хэрэглээгээ бодож бухимдал, уур уцааргүй гудамжаар алхдаг хүний тоо цєєрсєєр.
Ялангуяа єргєн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийг барих үүргээ умартсанд гэж тєр, засагтаа иргэд гомдоллож байна. Үнийн хєєрєгдєлтийн галыг хэрхэн намжаах асуудлаар єчигдєр АН-ын тєв байранд хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Энхболд АН-ын Үндэсний зєвлєлдєх хорооны гишүүдийн асуултад хариулж, санал, бодлоо солилцсон юм. Тээврийн дамжин єнгєрүүлэлт дутмаг, галт тэрэгнээс єєрєєр бараа бүтээгдэхүүнийг зєєх боломж бололцоо хомс, макро эдийн засгийн судалгаагүй үнийн дарамт, татварын хєнгєлєлтгүй орчин зэрэг нь єнєєгийн үнэ єсєлтийн хамгийн гол шалтгаан болж байна гэж оролцогчдын олонх нь дүгнэж байв. “Үнийн хєєрєгдєлтийг зогсоох ажлаа хийдэггүй хүмүүсийн ємнєєс бид энд цуглалаа гэж ойлгож байна.
Монголбанк єнгєрсєн жил таван үндсэн зорилго дэвшүүлсэн. Гэвч тэдгээрээс зєвхєн валютын нєєцийн талаарх ажил нь л хагас дутуу биелсэн. Єнєєдєр үүсээд байгаа үнийн хєєрєгдєлт бол Сэлэнгэ аймагт нисдэг тэрэг унаж, олон хүний амь эрсэдсэнтэй дүйцэхүйц ноцтой асуудал. Үнийн хєєрєгдєлт, мєнгєний бодлогыг хэрхэн зохицуулж, үнийн хєєрєгдєлт гарахаас хамгаалав гэдгийг Төв банкны ерєнхийлєгч А.Батсүхээс тодруулж ярилцах гэхээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж яаж ийж байгаад болиулчих юм” гэж З.Энхболд гишүүн хэлсэн.
Валютын нєєц багагүй хэмжээгээр өсөж, тєсвийн хєрєнгє нэмэгдсэн энэ үед мєнгєний бодлогоо зєвєєр тодорхойлж чадаагүй нь Төв банк, тєр, засгийн хариуцлагагүй үйлдэл. Үүнийг хариуцлагагүй инфляци гэхээс аргагүй гэж оролцогчид мєн тэмдэглэв. Тэрчлэн гурилын үнэ ийнхүү єссєнийг буудайн үнийг хаврын тариалалтаас ємнє бодоогүйн балаг аж.
Манай улс улаан буудайн импортоос бүрэн хамааралтай байгаа. Энэ нь манай улсад гурилын үнийг хєєрєгдєх нэг том шалтгаан болж байна гэж тэд үзэж байлаа. Ойрын таван жилдээ манай улс гадаадаас улаан буудай импортлохоос єєр аргагүй. Харин түүнээс хойш дотоодын хэрэгцээгээ єєрсдєє хангаж чадна. Тэр болтол бид гурилын үнийг чєлєєлєх боломжгүй. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болно гэж УИХ-ын гишүүн З.Энхболд хэлсэн.
Тэрчлэн худалдааны зуучлалыг багасгавал үнийн хєєрєгдєлтийг бага ч болов бууруулна. Ингэхийн тулд бєєний худалдаа эрхэлдэг компаниудад өсөж дэвжихэд нь хөнгөлөлттэй зээл олгоход тєр, засгаас анхаарах шаардлагатай байгаа талаар ч гишүүд хєндлєє.
Үүнээс гадна цалин, тэтгэвэр сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа ч энэ нь малчдын амьдралд огт нєлєєлсєнгүй. Цалин нэмэгдэж байгаа бол малчдын бараа бүтээгдэхүүнээ борлуулсны тєлєєх ашиг ч мєн нэмэгдэх ёстой. Гэтэл малчид илүү алдагдалтай ажиллаж байна. Малчдын асуудлыг одоо авч хэлэлцэхгүй бол цаашид улам хүндэрнэ гэдгийг оролцогчид санал нэгтэй дүгнэлээ.

Ж.Цогзол