Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг удахгүй болох гэж буй сар шинийн баярыг тохиолдуулан Ардчилсан намын ахмад настнуудаа хүлээн авч, баяр хүргэлээ. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцон тэтгэврт байгаа ахмад настнуудыг өрхийн орлого буурах эрсдлээс хамгаалах зорилгоор УИХ-ын чуулганд хамтын тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа талаар мэдээлэл өгөв.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.