Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” улиран өнгөрч буй 2013 оны шилдгүүдийг шалгаруулах саналыг www.mopningnews.mn вэб сайт, shildeg2013@yahoo.com цахиг хаяг, утсаар болон мессэжээр нэг сарын туршид уншигчдаасаа санал авч, сайтаар 80 мянга, цахим хаягаар 2651, утас, мессэжээр 500 орчим, нийт 84 мянга орчим олон нийтийн санал цуглуулжээ.

Энэ санал асуулгаар УИХ-ын дарга З.Энхболд “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” зэрэг хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлж, намрын ээлжит чуулганаар амжилттай батлуулснаар хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах асуудлыг хуульчилсан. УИХ-д анх удаа “авилгачин” төсвийг царцааж, 2014 оны “авлигагүй” төсвийг батлуулсан. Мөн УИХ-ын үйл ажиллагааг телевизээр шууд цацдаг болсон. Ажаа гэгээний санаачилгаар баригдаж байгаа Цусны хавдартай хүүхдийн эмнэлгийн барилгад төрийн дэмжлэг үзүүлэх санаачлага гаргаж, 2014 оны улсын төсөвт 400 сая төгрөг суулгасан зэрэг ажил, үйл ажиллагааны үзүүлэлтээр 2013 оны “Шилдэг 13 улстөрч”-ийн нэгээр тодорсон байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.