УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геверсийг өнөөдөр /2013.11.25/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, мөнгөний бодлого болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, байдлын талаар холбогдох мэдээллийг цуглуулж, судалгаа хийсний үндсэн дээр эдийн засгийн тойм мэдээг боловсруулснаа Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.