Монгол Улсад анх удаа айлчилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремичийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 12 цаг 10 минутад Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.УИХ-ын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэр сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурсан юм. УИХ-ын дарга З.Энхболд яг одоо хүндэт зочныг албан өрөөндөө хүлээн авч уулзаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга ноён Вук Еремич УИХ-ын даргатай уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах бөгөөд үүний дараа сэтгүүлчдэд товч ярилцлага өгөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр Сүхбаатарын талбайд байгуулсан Динозаврын түр музейд зочлон саатах юм байна

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.