Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд, Олон улсын худалдааны сайд Э.Фаст нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгой” төсөл болон Монгол Улсын уул уурхай, түүний эрх зүйн зохицуулалтын талаар хууль тогтоох дээд байгууллагын зүгээс баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлж, сонирхсон бусад асуудалд нь хариулт өглөө.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.