zenkhboldУИХ-ын дарга З.Энхболдын Канад улсад хийх албан ёсны ажлын айлчлал энэ сарын 25-нд эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд Канадын парламентийн Нийтийн танхимын дарга Э.Шийэртэй уулзсанаар айлчлалын хөтөлбөр эхэллээ. Хоёр улсын парламент хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж буй бөгөөд Канад-Монголын парламентийн бүлэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Э.Шийэр нь 30 гаруйхан настай бөгөөд хууль  тогтоох байгууллагаа ийн упирппаг ажээ.УИХ-ын даргын Канад улсад хийж буй ажлын айлчлалын гол зорилго нь хоёр орны худалдаа, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудал. Энэ тухай хүсэлтээ ч тэрээр холбогдох хүмүүст мэдүүлж буй. Шууд хэлбэл эдийн засгийн харилцаа нь түрүүлж нэвтэрсэн ч бусад салбарыг хамтран хөгжүүлэх асуудал хоцрогдоод байгаа. Монгол Улсаас Канадад боловсрол эзэмших, худалдаа наймаа эрхлэх, хөдөө аж ахуйн туршлага судалж хөгжүүлэх зэрэг ажлууд огт хийгдэлгүй өнөөдрийг хүржээ. Тиймээс Канад улсад зорчин, түр хугацаагаар амьдрах визний орчинг уян хатан болгох асуудлыг хоёр орны холбогдох хүмүүс ярилцаад эхэлжээ. Асуудал нааштайгаар шийдэгдэж буй бөгөөд тун удахгүй америктай ижил төстэй визний орчинг бүрдүүлж өгөх юм байна. 

УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрөө Канадын Экспортыг хөгжүүлэх агентлагийн төлөөлөгчидтэй мөн уулзлаа. Тус агентлаг нь Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд харъяалагддаг бөгөөд өөрсдөө хөрөнгөө босгодог онцлоготой аж. Нийт 16 оронд үйл ажиллагаа явуулж дэлхий нийт болоод тухайн оронд тулгамдсан асуудлыг шийдэхэд зөвлөгөө өгөх хэлбэрээр оролцож үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тиймдээ ч манай орны уул уурхайн салбарт хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан.

Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниудын төлөөлөгчидтэй уулзаж зарим асуудлыг хэлэлцсэн.