Улстөрчид хамгийн сайн “жиргээчид” байдаг. Өнөөдөр твиттерчид “Хэрлэн” ресторанд уулзаж, хуушуурдахаар хэлэлцээд байгаа билээ. Энэхүү цугларалтад УИХ-ын дарга З.Энхболд очиж амжихгүй учир хуушуурдалтад амжилт хүсээд, мазаалай хамгаалах төрийн бус байгууллагынханд тодорхой хэмжээний мөнгөн хандив өгчээ. Монголд мазаалай нэн ховордож байгаа учир залуус мазаалайгаа аврах хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ.

С.УРАНЧИМЭГ