УИХ-ын дарга З.Энхболдод хүндэт төгсөгчийн анхны дипломыг гардуулав
Түгээх Share on facebook Share on twitter
2012-11-20 14:35:27 – Улс төр

Урал дахь Монгол Улсын Өргөмжит консул Владимир Воротников өнөөдөр /2012.11.20/ УИХ-ын дарга З.Энхболдод Б.Н.Ельциний нэрэмжит Уралын их сургуулийн хүндэт төгсөгчийн анхны дипломыг гардууллаа.

ОХУ-ын Уралын их сургууль, Политехникийн их сургуулийг нэгтгэсэн Б.Н.Ельциний нэрэмжит Уралын их сургуулийг оросын 150 мянга, монголын 13 мянган оюутан төгссөн байна. УИХ-ын дарга З.Энхболд 1989 онд Уралын Политехникийн дээд сургуулийг Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн юм.

УИХ-ын даргад диплом гардуулахад УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.