“Ардын эрх” 2011.11.09

УИХ-ын гишүүн З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хууль ямар ч байсан гарахаар болж байх шиг байна, тийм үү? Эсвэл Ардчилсан нам МАН-ын бүлэгт зөрүүлээд дахиад санал тулгах юм уу?

-Том 26 тойрогтой 48 жижиг мандаттай байна гэдэг дээр хоёр бүлэг ямар ч байсан тохирлоо. Гэхдээ мандатын тоог хүн амын тоонд нь харьцуулах Ардчилсан намын санал бас л яваагүй байгаа шүү дээ. Хотод 14, хөдөөд 34 мандат байна гэдэг лав таалагдахгүй байна. Хүн амын тоонд нь харьцуулбал хотод дор хаяж 20, хөдөөд 28 мандаттай байхаар байгаа шүү дээ. Гэхдээ бүлгийн хурал яаж шийдэхийг мэдэхгүй.

-Гэхдээ зөрүүлээд асуудал тавихад басхэцүү болчихлоо шүү дээ. Цаг хугацааны хувьд ч, дэмжлэг авах талаасаа ч тэр?

-Асуудал тавих уу, үгүй юу гэдгээ бүлэг дээр ярьж байж л шийднэ дээ.

-Хэрвээ хөдөөгийн тойргийг багасгана гээд зүтгээд байвал магадгүй танай нам хөдөөгөөс дэмжлэг авах нь ч багасчихаж магадгүй, ирэх сонгуулиар. Сөрөг сурталчилгаа болчих юм биш үү?

-Хамгийн шударга сонголт нь хүн амынхаа тоотой мандатын тоо нь уялдаж байх ёстой. Тэнцүүлэхгүй гэвэл “Манай нам хөдөөгөөс их санал авдаг учраас хөдөөгийн тойргийг олшруулна” гэж зүтгэж байгаа МАН-ын саналыг л бид зөвшөөрөх болчихоод байна шүү дээ.

-Хүн амын тооллогын дүнг баримталж тойргуудаа шинээр хуваана гэдгийг ч гэсэн танай нам уг нь “Манай эцсийн санал шүү” гэж хэлж байсан. МАН-д маш олон удаа буулт хийсний үр дүн, дэвшил яг энэ сонгуулийн хуулиар гарч чадаж байна уу?

-Үр дүнд нь сонгууль ямар ч байсан холимгоор явахаар боллоо, саналыг машинаар тоолохоор боллоо, сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ биш, УБЕГ гаргахаар боллоо. Нэг хүн нэг л удаа санал өгдөг хууль жинхэнэ ёсоор хэрэгждэг боллоо гэсэн үг. Өөр газар очоод хоёр дахиа санал өгнө гэдэг ойлголт байхгүй болно, яагаад гэвэл тэр компьютер дотор нь миний нэр байхгүй учраас. Урьд нь бол дураараа нэмж бичдэг байлаа шүү дээ. Өөөрийнхөө намын дэмжигчдийг оруулдаг, өөр намын дэмжигчдийг хасдаг тэр эрхийг байхгүй болгож байгаа. Одоо сонгуулийн бүх шатны байгууллага нэрсийн жагсаалтад оролцохгүй, зөвхөн Улсын бүртгэлийн газар нэрсийн жагсаалтыг гаргана. СЕХ сонгуулийн өдөр 18 насанд хүрсэн хүмүүсийн нэрсийг л салгаж авна, тэр нь сонгогчдын бүртгэл болно гэсэн үг. УБЕГ сарын өмнөөс хүн амын шилжилтийг зогсоож, сонгууль дуустал шилжилт хөдөлгөөн явахгүй.

-Санал тоолох машиныг яагаад тендергүйгээр шууд авах эрхийн СЕХ-нд өгсөн юм. Тэр чинь бас хардлага дагуулаад байгаа юм биш үү? Энэ хоёр нам чинь бас ямар луйвраа хийх гээд байна гэж бусад нам нь хараад байна шүү дээ…

-Тендергүйгээр авдаг бараа бүтээгдэхүүн байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой барааг тендергүйгээр авдаг. Батлан хамгаалахынхан бол тендергүйгээр авдаг шүү дээ. Түүнтэй л адилтгаж үзсэн л дээ, төрөө байгуулах гэж байгаа энэ зүйл дээр тендер зарлах хэрэггүй юм гэж. Тэгээд ч тендер зарлах хугацаагүй болчихсон. Энэ дэлхийд хамгийн олон машин суурилуулсан тэр компаниас ав гэхээр угаасаа тендер зарлах шаардлагагүй болчихож байгаа юм. Хямдхан машин, янз бүрийн өөр шийлүүд байна л даа. Гэхдээ ТББХ-ноос СЕХ-нд чиглэл өгөхдөө “хамгийн олон санал тоолох машин зарсан компаниас ав, үнэ хамаагүй” гэдэг чиглэл өгсөн, тэр нь нэг л компани байгаа юм. Тэр компани чинь араас нь бас туслах үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Мэргэжилтнүүд нь сонгууль дуустал хажууд нь байж байгаад санал хураалтын дүн зөв гарлаа, маргаангүй гэхээр л явах ёстой. Гэх мэтчилэн олон шаардлагыг бид тавьсан л даа. Америкийн компани бол АНУ-д хамгийн олон санал тоолох машин зарсан, дэлхийн бусад улсад ч зарсан компани байна лээ. Хэд хэдэн компани ирж машинаа танилцуулсан шүү дээ, төрийн ордны “А” зааланд. Тэр компаниудаас харж байгаад үнэтэй ч гэсэн Америкийн компанийнхийг нь авья гэдэг шийдэлд хүрсэн. Хүмүүсийн сонинд бичиж, зурагтаар ярьж байгааг харахаар “хакердаад саналын тоог өөрчилчихвөл яах юм” гэж санаа зовоод байгаа юм.

-Сонгогдсон компанийн машин өмнө нь алдаа гаргаж байсан гэсэн зүйлүүд ч бас хэвлэлээр гарсан?

-Эхлээд саналыг хуудсыг гараар тоолдог байсан, дараа нь машинаар тоолдог болсон, одоо бол пипокарт гэж цоолдог машин байсан. Дараа нь манай авах гэж байгаа цагаан цэгийг харлуулсан саналыг тоолдог машин гарсан, одоо бол ерөөсөө цаас хэрэглэдэгггүй touch screen-тэй IPad шиг төхөөрөмжүүд гарч байна. ТББХ-ноос СЕХ-нд цаасгүй санал өгдөг машин авахгүй ээ, тэр нь алдаа гарах магадлалтай юм байна, цаас нь үлддэг машин авна гэдэг чиглэл өгсөн. Яагаад гэвэл сонгуулийн дараа маргаан гардаг учраас дахин тоолох боломжтой. Сонгогч цаасан дээр саналаа өгнө, түүнийгээ өөрөө машинаар тоолуулчихаад л гараад явчихаж байгаа юм. З.Энхболдын өмнөх цагаан дугуйг харлуулах юм бол түүнд санал өгсөн гэж тоолно. Машин зөвхөн хар цэгийг л тоолох учраас алдаа гарах боломжгүй. Тэмдэглэгээнд алдаа гарах юм бол “алдаатай байна” гээд буцаачихна, дахиад саналын хуудас авна. Одоо ярьж байгаа хуулиар хүн ам ихтэй аймагт хоёр хүний төлөө, хүн ам багатай аймагт нэг хүн, хотын дүүрэгт бол гурван хүний төлөө санал өгөхөөр байгаа шүү дээ. Хотын тойрогт байгаа машин гурван хүний төлөө дугуйлсан хуудсыг хүчинтэй гэж үзэх нь байна, хоёр хүн дугуйлсан байвал “алдаатай байна” гээд буцаагаад өгчихнө. Хэдэн цэг унших ёстойг нь машинд урьдчилаад сануулчихна.

Яагаад заавал энэ бүдүүлэгдүү машиныг нь сонгосон бэ гэвэл нэгдүгээрт баримт үлдэнэ, хоёрдугаарт тоолохдоо будилах ямар ч бололцоогүй, гуравдугаарт тооллогонд эргэлзэж байгаа хүмүүст нэг саналын хайрцагт байгаа бүх саналын хуудасны зургийг jpeg файлаар өгчихнө. Хүсвэл өөрөө тоол гэсэн үг. Тэр тоо нь сонгуулийн дүнтэй таарахгүй байвал заргалдаж болно. Өөрөөр хэлбэл сонгуулийн санал хураалттай холбоотой бүх зүйл ил болж байгаа юм. Ганцхан зүйл, З.Энхболд гэдэг хүний хэний төлөө санал өгсөн бэ гэдэг л нууц байна. Түүнээс өмнөх бүх үйл ажиллагаа ил байх ёстой.

-Бас нэг муу зуршил тогтсон нь цэргийн ангиудад тушаалаар санал өгүүлдэг шүү дээ. Танай хайрцагаас 100 хувь МАХН гарах ёстой шүү гээд л гараагүй тохиолдолд ангиар нь дарамталдаг ч юм уу?

-Тушаалаар санал өгүүлдгийг болиулна, хэрвээ дарга нь тушаал өгсөн бол “сонгууль будилуулсан” хэргээр эрүүгийн хариуцлага хүлээнэ. Цэргийн анги цэргийн ангидаа биш, иргэний газар очиж өгөх ёстой. Тусад нь зохион байгуулдаг нь л буруу байхгүй юу. Тэр тушаалыг дагаж байгаа цэргүүдийн бас буруу, “дарга тушаал өгөөд байна” гэж хэлж чаддаг л байх ёстой.

-28:48 суудлаа хооронд нь гүйлгэдэг байдлаар хийнэ гэж яриад байгаа. Үүний давуу тал нь юу юм. Нэг хүн мажоритари тойрогт ч нэр дэвшээд, намын жагсаалтад ч бас орох гээд байна шүү дээ?

-Холимог систем ХБНГУ-д хэрэглэдэг хувилбар шүү дээ. Хэрвээ 38:38 байсан бол яг Германыхаар явах байсан юм, гэвч МАН-ынхан авахгүй нь л дээ. Одоо гуравны нэг нь пропорционалиар, гуравны хоёр нь мажоритари болчихоод байна шүү дээ. Германыхаас ялгаатай болоод эхэлж байна. Германд нэгдсэн нэг жагсаалт гаргаад тал нь тойрогт нэр дэвшдэг, тал нь намын жагсаалтаар гардаг, хоорондоо шилждэг хуультай. Тойрогтоо нэр дэвшлээ ч гэсэн намдаа санал авахад хувь нэмэр оруулсан гэдэг утгаараа тэр процентоороо парламентад ороод ирж болдог. Шилждэгийг оруулсан бас нэг шаардлага нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн сайд байхыг хориглож байгаа шүү дээ. Хэрвээ УИХ-д сонгогдсон хүн сайд болохыг хүсвэл гишүүнийхээ суудлыг өгчихөөд сайд болж болно, тэр онгорхой суудал дээр нь өөрийнх нь намын жагсаалтад түүний ард жагссан хүн шууд ороод ирэх боломжтой. УИХ, Засгийн газар хоёрыг тусгаарлах боломж олгож байгаа нь бас нэг давуу тал.

-Тойрог дээр унасан ч гэсэн жагсаалтад дээгүүр орсон бол парламентын гишүүн болох гээд байна шүү дээ?

-Гэхдээ түүнийг бас хязгаарлаж байгаа. Огт санал аваагүй хүнийг оруулж болохгүй шүү дээ. Тойргийн сонгогчдын 40 хувийн саналыг авсан бол гэдэг ч юм уу, хязгаар тогтоож өгнө. Хүн болгон орно гэж байхгүй.

-Улс төрийн намуудын хуульд өөрчлөлт оруулах яасан бэ, сонгуулийн хуулийн өөрчлөлтийг дагаад?

-Одоо ярьж байгаа сонгуулийн хуулиар бол Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй байгаа. Гэхдээ өөрчлөлт оруулах хүсэл бол байна. Одоогоор яриагүй байгаа учраас орно, орохгүй гэдгийг хэлж чадахгүй байна. Ер нь бол сонгуулийн урьд өдөр ч гэсэн өөрчлөлт оруулах боломжтой. Намын жагсаалтыг гаргахтай холбоотойгоор Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулья гэдэг яриа бол байгаа, гэхдээ тэр өөрчлөлтийг хэн нь ч бичээгүй л байна л даа. Одоогийн байдлаар. Хугацаагаар шахагдаж байгаа ганц зүйл бол сонгуулийн хуулийн өөрийнх нь өөрчлөлт байгаа.

-Сонгогчдын хариуцлагыг нэлээд чангаруулсан хууль болчихсон уу, намууд, нэр дэвшигчдийг чангалахаас гадна?

-Нэг л удаа санал өгөх эрхтэй, хоёр дахиа санал өгөх юм бол хариуцлага хүлээнэ гэсэн ганц заалт байгаа. Уг нь санал өгөх байранд заавал өөрийн унаагаар ирсэн байх шаардлагатай гэдэг заалтыг би оруулсан боловч ажлын хэсэг дээр “хэнийхээ унаагаар ирэх нь хувь хүний эрх” гээд унагасан. Нэр дэвшигчид “Би таныг унаагаар хүргээд өгье” гээд хүргэх замдаа мөнгө өгдөг байхгүй юу. Японы сонгуулийн хуулиар нэр дэвшигч болон намын ажилтнуудыг айлд орохыг нь хориглодог юм байна лээ, орохоороо мөнгө өгчихөж магадгүй гээд. Бүр 1950 оноос хойш. Би уг нь тэгж оруулаад, чуулганаар дэмжигдсэн байсныг сая ажлын хэсэг дээр буцаагаад унагачихлаа л даа. Нэр дэвшигчдын намтрыг ижил хэмжээтэй хэвлээд айл болгонд оруулж өг, өөрөөр сонгогчидтой битгий уулз. Уулзах гэж байгаа бол олон хүн цуглуулж уулз, хашаа руу нь битгий ор л гэсэн үг байхгүй юу. Тэр заалт бас уначихсан байгаа, гэхдээ би намын бүлэг дээр дахиад ярина.

-Ер нь бол мөнгө төгрөг, бэлэг сэлт өгөх чинь одоогийн хуулиараа хориотой л байгаа шүү дээ. Түүнийгээ л илүү нарийсгасан юм байна, тийм үү?

-Хуучин сонгуулийн сурталчилгааны нэг сард хориглодог байсныг одоо сонгуулийн өмнөх зургаан сард хорьсон. Ирэх оны нэг сарын 1-нээс эхлээд хориотой. Сонгогчийн санал татах зорилгоор хийж байгаа олон зүйлийг хориглосон. Хэрэв сонгуульд өрсөлдөхөөр бол төрийн албан хаагч ажлаасаа гарна, төрийн өмчит компанийн захирал ажлаасаа гарна. Илүү ойлгомжтой л болгож байгаа юм л даа.

-Эмэгтэйчүүдийн тойрог гаргах уу?

-Үгүй. Пропорциональ дотор эмэгтэйчүүд хэдэн хувь байх нь чөлөөтэй. Харин эмэгтэй тойрог гэсэн зүйл байхгүй. “Чи заавал эмэгтэй хүн сонго” гэж сонгогчдоо албадаж болохгүй шүү дээ. Гаргалаа гэхэд сонгогчид заргалдана. Хувь тэнцүүлсэн сонгууль оруулдгийн гол утга нь эмэгтэйчүүдийн квот байсан шүү дээ. Бид бол 38-аас эмэгтэйчүүдийн квотыг ярья гэсэн, МАН болохоор 28-аас ярья гэж байна. Манай намын санал эмэгтэйчүүдэд илүү ээлтэй байсан, даанч нөгөөдүүл нь ойлгохгүй юм даа. МАН-ын 28-ыг дэмжээд яваад байна.

-Бас “урлагийн тоглолтыг хориглочихсон, өөрсдөө 20 жил улс төрд яваад брэнд болчихсон, шинэ хүмүүс яаж гарч ирэх юм бэ, танигдах боломж алга” ч гэж зарим нь ярьж байна?

-Урлагийн тоглолтыг 2008 оны сонгуулиар хориглосон шүү дээ, шинэ юм биш. Би бас улстөрд шинэ хүн. 2000 оны сонгуулийн дараа Америк руу сурахаар яваад 2004 оны тавдугаар сард онгоцноос бууж байлаа. Сонгууль болохоос нэг сарын өмнө. Надад урлагийн тоглолт авах мөнгө байгаагүй, миний өрсөлдөгч Д.Сугар бол орой болгон шоу хийж байсан. Тэгэхээр урлагийн тоглолт хийснээр сонгогддоггүй байх нь. Зүгээр хүнтэй уулз. Надад нэг “Pajero”, нэг “УАЗ-469”, бас чанга яригч байсан. Чанга яригчаар хашааны буланд хүмүүс цуглуулаад, уулзаад л явдаг байсан.

-Би ч гэсэн Өвөрхангайгаас тан шиг ааш муутай, шүүмжлэмтгий, хатуу хүн хоёр удаа гараад ирснийг гайхдаг. Орон нутгийнхан бол үнэндээ хатуу үг дуулж үзээгүй л хүмүүс байдаг шүү дээ?

-Манайхан өөрсдөө угаасаа шүүмжлэмтгий хүмүүс шүү дээ. Сталины гаансыг хуга цохиж байсан “хазгар“ Гэндэнгээс эхлээд. Тийм учраас би гайхахгүй байна. Ер нь бол мөнгө зарж байж өөрийгөө танилцуулна гэдэг залуучуудын буруу. Дөрвөн жилийн турш өөрийгөө танилцуулах боломж байна шүү дээ. Хэвлэл мэдээлэл, телевиз байна. Үндэсний 20 суваг өдөр болгон гарч байна, өөрийнхөө хийж байгаа ажлаар хүнд танигдаж болно. Сонгуулиас нэг сарын өмнө гарч ирээд “би тэр байна” гэвэл хүн танихгүй л дээ. Урлагийг тоглолт хийсэн хүмүүс сонгогддог бол өөр хүмүүс сонгогдох байсан. Энэ сонгуулийн хуулийн нэг давуу тал нь мөнгөний оролцоог байж болох хэмжээгээр хязгаарлаж өгсөн. Нэр дэвшигчдийн намтрыг нэг “шаблон”-оор хэвлэж тараах миний санал дэмжигдчих юм бол нэр дэвшигчээс бараг мөнгө гарахгүй гэсэн үг. Нам бол өөрийнхөө фонн сурталчилгааг л хийнэ. Нөгөө 28-аасаа аль болох олон хүн УИХ-д оруулж ирэхийн төлөө. Тэртэй тэргүй энэ сонгуулийн хууль чинь өөрөө мөнгөтэй хүн дайллага хийдэг, урлагийн тоглолт авдаг, телевизээр илүү олон гардаг байсныг болиулчихлаа. Мөнгөтэй, мөнгөгүй хоёр хүний телевизээр гарах цаг нь яг л адилхан байна, сонинд хэвлүүлэх талбай ч бас адилхан. Миний хэлснээр хийчих юм бол сонинд зарцуулах мөнгө ч алга болно. Айл болгонд өөрийн чинь намтрыг тараачихаар сонгогчид ч гэсэн нэр дэвшигчдийг хооронд нь харьцуулж харах боломжтой болж байгаа юм.

-Гэхдээ л амьдралаас их хол сонсогдож байж. Нэгэнт аваад, өгөөд сурчихсан хүмүүс ямар нэг нүх сүв олох л байх даа?

-Тэгэх юм бол СЕХ эрхтэй болж байгаа. Хэрвээ хэн нэг нэр дэвшигч мөнгө төгрөг, гурил будаа тарааж буй видео бичлэг, фото зураг СЕХ-нд очих юм бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасах эрхтэй болсон. Тараахыг хориглоод зогсохгүй тараасан тохиолдолд араас нь тооцох хариуцлагын санкциудыг хийж өгсөн.

-Гэхдээ СЕХ чинь 2008 оны сонгуулиар бол МАН-ын байгууллага л байсан шүү дээ. Одоо өөрчлөгдсөн юм уу?

-СЕХ-г ч гэсэн өөрчлөх ёстой, иргэдийн төлөөллийг оролцуулах ёстой. Одоо бол цэвэр төрийн байгууллага нэртэй байгаа шүү дээ, намууд ч оролцох эрхгүй. Намуудаас ч ордог, иргэдээс ч ордог, төрийн албан хаагчид ч ордог байя. Тэгж бид хардлага сэрдлэг төрүүлэхгүй сонгуулийн байгууллагатай болохгүй бол намууд ч гэсэн хэлж байна шүү, “бид ч гэсэн яагаад орж болдоггүй юм, наад хуулиа өөрчлөөч” гэж. Иргэд ч гэсэн “Яагаад заавал төрийн албан хаагчдаар бүрдүүлээд байгаа юм, бид яагаад орж болдоггүй юм” гэж шүүмжилж байна.

-Өнгөрсөн долоо хоногийн бараг хамгийн том сюрприз байсан байх, Баабарын бичсэн “Жамух” гэж нийтлэл. Таны тухай бас байсан, уншсан уу?

-Би тэр талаар ямар нэг тайлбар хийхгүй. Хүн болгон юу дуртайгаа бичиж болдог ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Баабар нэг юм бичээ л биз, тэр хэнд сонин юм.

-Зүгээр л хошигнол гэж үү, илүү хүнд тусаагүй юу?

-Хошигнол байх оо. Нэг л хүний бодол шүү дээ. Би 1996 онд ТӨХ-ны дарга гэдэг албан тушаалыг авснаас хойш маш их бичүүлж байгаа шүү дээ, одоо тоохоо больсон. Бичиж л байдаг, бичсэнээр болохгүй шүү дээ.

-Гэхдээ та хоёр найзууд биз дээ, өөрөө ч тэгж бичсэн байсан?

-Ардчилал гэж байхаас өмнө, 1989 оноос хойш л бие биенээ мэднэ шүү дээ.

-Хамгийн сүүлд хэлсэн “З.Энхболд ч гэсэн гарах газар, орох нүхгүй Жамух болжээ” гэдэг үг хүнд тусаагүй юу? Та нам дотроо тийм их шахагдаад байгаа юм уу?

-Түүнийг сонгууль л харуулахаас нэг хүний дүгнэлтээр явахгүй л дээ. Нам дотроо миний рейтинг гайгүй л байгаа шүү дээ. Нам дотроо ч, тойрог дээрээ ч рейтинг сайтай байгаа Муудаад байгаа юм надад байхгүй. Тэгээд бичиж л байг, хэнд сонин юм. Сонгуулиар л дүнгээ тавиулна шүү дээ.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал юу болсон бэ?

-Дахиад бичгээ өгчихсөн байгаа.

-Хэзээ?

-Хуулиар заасан долоо хоног нь дуусдаг өдөр.

-Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга “Хэлэлцэх үндэсгүй” гээд нэг удаа буцаасан юм чинь дахиж хэлэлцэх үү?

-Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр би Д.Дэмбэрэл даргыг дахиад л шүүүмжиллээ. АТГ-ын дарга шүүхээс ял авлаа шүү дээ. Аравдугаар сарын 26-нд УИХ-д шүүхээс бичиг явуулсан байна, наад хүмүүс чинь ялаа аваад явсан шүү гэж. Авлигатай тэмцэх хуулийн дагуу тэр хүмүүс шүүхээс ял авсан бол албан тушаалаасаа чөлөөлөгдсөнд тооцох ёстой. Гэтэл шүүхээс ирсэн бичгийг УИХ-ын удирдлага дарж байгаад өнөөдөр тэр нь ил боллоо. Нууцаар ирсэн бичиг байна, нууцын эрхлэгчтэй ярьж байж л мэдлээ. АТГ-ыг хоёр долоо хоног удирдлагагүй байлгасны буруутан манай УИХ-ын удирдлага байхгүй юу. Ийм хүмүүс Үндсэн хуулийг юу ч гэж тайлбарлаж, юу ч хийж чадна. Би бүр түүнд гайхахгүй байна.

-Тэгвэл ядаж “С.Батболд огцрох шаардлага авч байсан хүн шүү” гэдэг тамга үлдээх нь чухал байгаа юм уу? Эсрэгээрээ “З.Энхболд хууль зөрчсөн, буруу шаардлага тавьсан гээд үлдчихвэл яах вэ?

-Буруу шаардлага тавьсан гэдгийг чинь хэлэлцэж байж тогтоох ёстой шүү дээ. Ж.Сүхбаатар гишүүн УИХ-ын байнгын хорооны өмнөөс хариулдаггүй юм. Үндсэн хууль өөрөө Ерөнхий сайдыг хамгаалах хамгаалалтгүй байна гэдгийг бас л илрүүллээ шүү дээ. Тийм учраас Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх ёстой, ойлгомжтой болгох ёстой. Хүн болгон дураараа тааж ярьдаггүй байх ёстой.

Б.СЭМҮҮН

“Ардын эрх” сонин