Батлагдсан саналууд:

1. ”Сумдад тавигдсан эхо аппаратын ашиглалтыг сайжруулах үүднээс Улаанбаатарт телемедициний төв байгуулна” гэж нэмэх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд

2. ”Математик болон байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг аймаг, дүүрэг тус бүрт 1-ийг алсын зайн сургалтыг ашиглан зохион байгуулж ажиллуулна” гэж нэмэх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд

3. Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх зорилтыг тодорхой болгох зорилгоор: “Аутсорсингийн борлуулалтыг 150.0 сая ам.долларт хүргэх, ажиллагсдын тоог 10.000-д хүргэх” гэж нэмэх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд

4. “Ашигт малтмалаа /зэсэн бүтээгдэхүүн, ган төмөр, коксжсон нүүрс/ түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттай багасгаж бэлэн болон эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ” гэж нэмэх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Одхүү

5. ”Геологи, уул уурхайн салбарын бодлогыг хариуцлагатай уул уурхайн зарчим дээр суурилан шинэчлэн тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон сайжруулна” гэж найруулах
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн,
Г.Занданшатар, З.Энхболд

6. Төсөлд 2.2.17 “Баруун чиглэлийн цахилгааны шугам сүлжээний алдагдлыг бууруулахын тулд Баянтээгийн нүүрсний уурхай дээр 20 мвт-ын станц байгуулах” гэж нэмэх.
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд

7. Төслийн 2.2.22-ыг ”Эрчим хүчний салбарын эрх зүй, зах зээлийн загварыг боловсронгуй болгож, олон худалдан авагчтай загварыг нэвтрүүлнэ” гэж найруулах
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд

8. “Нийслэл Улаанбаатар хотыг шинэчлэн хөгжүүлэх “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл” хөтөлбөр гаргах, нийслэлд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, дэд бүтцийн асуудлыг иж бүрэн шийдвэрлэх, хот байгуулалт, хот төлөвлөлтийн бодлогыг шинэчлэн баталж, хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрт байгуулна” гэж нэмэх
Санал гаргасан: Намын бүлгүүд, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, З.Энхболд

9. ”Гар аргаар нүүрс, алт, бусад баялаг олборлодог хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, орчин үеийн бичил уурхай болгон хөгжүүлнэ” гэж нэмэх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, З.Энхболд

10. Энэ хэсэгт ”Шүүхийн тогтолцоонд шинэтгэл хийж, шүүхийн сахилгын хорооны бие даасан байдлыг хангана” гэж нэмэх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн О.Чулуунбат, З.Энхболд, Д.Зоригт