img_01841111.JPG

2008 оны 10-р сарын 28-29-ны хооронд Төрийн ордонд Монгол улсын засгийн газар Дэлхийн банктай хатран зохион байгуулсан Эдийн засгийн бодлогын чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. Өмнө нь Монголд Хандивлагчдын болон түнш орнуудын техникийн уулзалт чуулганууд зохиогдож байснаас бус 800 гаруй зочид төлөөлөгч оролцож буй ийм том хэмжээний чуулга уулзалт зохиож байгаагүй. Тийм ч учраас эдийн засгийн хөгжлийнхөө салаа зам дээр байгаа гэгдэж буй Монгол Улсын хувьд энэ нь ихээхэн ач холбогдолтой чуулган болсон юм. Ялангуяа ашигт малтмалын салбараа хэрхэн хөгжүүлэх, зүй зохистой ашиглах талаар бусад орны мэргэжилтнүүд өөрсдөдөө тохиолдож байсан бэрхшээл, ололт туршлагаасаа хуваалцсан нь манай монголчуудад эрсдлийг урьдчилж харах, хамгийн зөв сонголтыг хийхэд тустай ихээхэн мэдлэг өгсөн юм.

Ийм ч учраас Монголчуудын хувьд ч ихээхэн ач холбогдол өгч манай бодлого боловсруулагчид, хууль тогтоогчид, эрдэмтэд өөрсдийн санал бодлоочөлөөтэй илэрхийлж харилцан солилцсон ажил хэрэгч уур амьсгал бүрдсэн нь дэлхийн санхүүгийн хямрал, үндэсний эдийн засгийн инфляцийн өсөлтийг шийдвэрлэх шаардлага яаралтай урган гарсантай холбоотой юм. Уг уулзалтын үдээс хойшхи хуралдааны үндсэн хэлэлцэгч болох УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд уулзалтын зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлж байр сууриа илэрхийллээ.