Ардчилал 2008.03.21

Намрын чуулган завсарлаж, гишvvд тойргийнхноо биеэрээ эргэж ажлаа амжуулаад иржээ. Цагаан сарын дараа сонгогдсон тойргоо зорьсон Өвөрхангайн гишvvд орон нутгийн сонин сайхан дуулгалаа.

УИХ-д энэ аймгаас сонгогдсон Р.Бадамдамдин, Г.Батхvv, З.Энхболд нартай хамт АН-ын VЗХ-ны гишvvн Д.Зоригт явсан аж. Ингэхдээ иргэдтэй уулзаж, дөрвөн жил хийсэн ажлынхаа тайланг тавьжээ. Өвөрхангай аймгийн бvх сумаар очиход тэд 32 хоног зарцуулсан гэнэ. Давхардсан тоогоор 40 мянган орчим өвөрхангайнхантай уулзжээ. Тэд олон асуудал тавьсаныг гишvvд дурдлаа.

Р.Бадамдамдин: Уянга сумын хамгийн том баг Жаргалант. Энэ багийнхан 60 км-ийн зайтай байх сумын төвөөсөө очиж хvvхдийн мөнгөө авдаг. Гэтэл Жаргалант багт Монгол шуудан банк бий. Аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгт хvvхдийн 25 мянган төгрөгийг зөвхөн ХААН банкаар дамжуулж авах ёстой гэсэн шийдвэр гаргаж. Vvнийг нь дагаж Уянга суманд дугаарлаж байж мөнгө авч байна. Ийм байдал Бат-Өлзий, Хужирт суманд vvсээд байгаатай таарлаа.

Тэгээд болоогvй зөвхөн эхчvvдэд энэ мөнгийг өгнө гэдэг. Мөн тус багт байдаг эмнэлгийн машиныг одоо
болтол сумын төвд хэрэглэж байгаа. Уг нь, Уянга сум эмнэлгийн машинтай. Гэтэл Жаргалант багийн машиныг зэрэг хэрэглэж байна. Төрийн vйлчилгээ vнэхээр муу байгааг харлаа.

Г.Батхvv: Өвөрхангайд өвөлжилт хvнд байна. Отрын нутаг байхгvй. Фондод 20 тонн өвс явуулсан ч чанарын шаардлага хангахгvй байна. 6-7 жил хадгалсан өвс нь мал өвчин тусахаар болсон байна билээ. Хөрөнгө оруулалтыг зөв хуваарилж чадахгvй байна. Тухайлбал, эмнэлгийн засварт 13 сая төгрөг төсөвлөсөн байхад 6.2-ыг нь л засварт ашигласан байх юм. Ингэж дундаас нь мөнгө иддэг. Арвайхээр Баянхонгорын хооронд тавих зам ч мөн ялгаагvй. Санхvvжилтийг нь vзэхээр 83 хувьтай байна гэдэг. Гэтэл юу ч хийгээгvй байна. Ядаж сургуулийн хvvхдийн vдийн цайнд эрvvл ахуйн шаардлага хангахгvй зvйл өгч байгаа. Нэг гөөхий, витамин ч байх шиг. Зарим суманд хөлдvv алим энэ тэр өгдөг гэсэн. “Vдийн цай” хөтөлбөрт хэдэн тэрбумаар нь зардаг хэрнээ ийм л юмаар хvvхдvvдийг хордуулж байх юм. “Vдийн цай” аль нэг сумын Засаг даргын эхнэрийн бизнес болчихсон. Төрийн бодлого хагас хэлбэрээр тусч байгаад харамсч байна.

З.Энхболд: Уянга сумын Өлтийн лицензийг уг нь “Эрэл” компани эзэмшдэг байсан. Гэтэл лицензээ “АУМ” компанид шилжvvлчихэж. Шилжvvлэхдээ нөхөн сэргээлт хийсэн гэсэн байгаа юм. Vнэн хэрэгтээ бараг нөхөн сэргээлт хийгээгvй. “Эрэл” компани Өлтөд 1169 га газарт олборлолт явуулдаг. Тэгээд тvvнээсээ 27 га газарт нөхөн сэргээлт хийсэн гэж тус сумын байгаль орчны байцаагч Дvгэрсvрэн дvгнэжээ.

Гэвч vнэн байдал дээрээ нөхөн сэргээлт хангалтгvй байгаа. Тиймээс аймгийн МХГ-т хандаж, нөхөн сэргээлт хийсэн болон хийгээгvй талбайг ялгуулж, тогтоолгохоор болсон. Ингэж нөхөн сэргээлт хийлгэчихээд “АУМ” компанид “Эрэл” Өлтийн гурван лицензээ шилжvvлсэн байна. Тиймээс энэ гурван лицензийг тvдгэлзvvлсэн байгаа. Эдгээр нь хууль зөрчиж байгаа хэрэг. Энэ бvхний цаана авлига байж мэдэх учраас АТГ-т удахгvй хандана.

Мөн аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгт ХААН банкаар мөнгө шилжvvл гэсэн шийдвэр гаргасныг ч бас шалгах ёстой. Өөрөө vvнийгээ ажлыг шуурхай болгож байгаа гэж тайлбарлаж байна билээ. Хоёр банкаар мөнгө авдаг байсан бол ганцхан банкинд дугаарлаж байгаа нь шуурхай болж байгаа хэрэг гэсэн. Тэгэхээр тvvнийг ямар нэг байдлаар авлига авсан байж магадгvй гэж vзэж, АТГ-т хандана.