Нийгмийн толь 2008.03.21

Сонгуулийн чимээ ойртож, УИХ-ын гишүүд тойргоо санагалзан хөдөө нутаг руу хөлгийн жолоо залсаар… Өвөрхангай аймгийн 24 дүгээр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн З.Энхболд тойргийнхоо иргэдтэй уулзан санал бодлоо солилцоод иржээ. Түүнийг очиход ХААН банкнаас нэгэн харгис “хууль”-ийн төслийг санаачлан тус аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгтэд өргөн барьсан байх юм гэнэ. Бас ч болоогүй хуулийн төслөө “хадаг яндар”-тай гардуулсан бололтой. Харин Засаг дарга толгой мэдэн нөгөө хуулийн төслийг ганцаараа баталж ард түмэн түүнийг нь яг таг дагаж байна гэнэ. Гэхдээ уг хуулийн хамгийн “аймшигт” заалт нь Жаргалант сумынханд зориулагдсан аж. Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэлгээс улирал бүр олгодог 25 мянган төгрөгийг 60 км-ын цаанаас буюу зөвхөн ХААН банкнаас авах ёстой хэмээн “зарлиг буулга”-жээ. Бас ядаж байхад, хүүхдийн мөнгийг аавд нь олгохгүй, зөвхөн ээж нь авах ёстой

.Тиймээс өвлийн хахир хүйтэн, зуны халуун наранд ч нялх хүүхэдтэй ээж 25 мянган төгрөгийн төлөө улирал бүр 60 км, ирж очихын 120 км зам туулах нь үнэхээр хэцүү байна хэмээн тус сумынхан эрхэм түшээд гомдол мэдүүлжээ. Уг нь тус суманд Монгол шуудан банк бэлхэн байдаг аж. Гэтэл энэ эрхэм ийм хатуу хууль гаргасан нь ХААН банкнаас авлига авсантай холбоотой хэмээн З.Энхболд гишүүн ярьж байна.

Засаг даргын гаргасан албан бичгийг үзэх