Өдрийн сонин 2008.01.07

“Мобиком” Гучин- Ус суманд

Өвөрхангай аймгийн Гу­чин-Ус суманд энэ сарын 4-нд “Мобиком” ХХК 177 дахь сал­бараа нээлээ. Нээлтийн ажил­­лагаанд УИХ-ын гишvvн З.Энхболд, Г.Батхvv нар оролцсон юм. Ёслолын ажил­лагааг нээж хэлсэн vгэндээ тус компанийн менежер Ган­­зориг “Манай 177 дахь салбар, харин Өвөрхангай аймгийн хувьд 11 дэх сум нь боллоо” гэж онцлон хэллээ. Энэхvv 177 дугаар салбар нээгдсэн даруйдаа 400 орчим хэрэглэгчтэй болсон юм. Тус сум нь ямаа олонтой тул малчдын орлого, амьжир­гааны тvвшин сайн юм байна. Өнгөрсөн оны мал тооллогын дvнд тулгуурлан тооцоо хийж vзэхэд тус сумын малчдын мах, ноолуурыг хамгийн ба­гаар бодож vзэхэд нийт өрхийн орлого нь гурван тэрбум төгрөгт хvрч байгаа аж. Ийм орлоготой хvмvvст гар утас гангараа биш хэрэглээ нь болж байна. “Мобиком”-ын нээлтэд Гучин-Усынхан соёлын төвдөө баг­тахгvй шахам цугларсан байв. Цуг­ларч, vйл явдлын гэрч болсон иргэдэд хандан УИХ-ын гишvvн З.Энхболд “Мо­биком” компани Гучин-Ус сумыг урьд­чилан төлөв­лөө­гvй бай­сан. Тэдний удирд­лага энэ сумынхныг холбоогvй олон жил болсныг харж vзээд төлөвл­өгөө­ний гадуур хийж өглөө. Энэ их ажлыг хийж гvйцэтгэхэд ул­сын төс­вөөр шилэн ка­бель татаж, тvvн дээр тус ком­пани станцаа суури­луулж сал­бараа оруулж ир­лээ. Зөвхөн тус сум төдийгvй ирэх зурга­дугаар сар гэхэд бvх сум шилэн кабельд хол­бог­доно. “Мобиком”-ын vйлч­лvvлэгч болж утсаар ажил амьд­ра­лын­хаа олон зvйлийг зохи­цуулж, улам олон хэ­рэг­лэгч­тэй болохыг хvсье. Хамгийн хол нь 30 км-т утас барьж байна. Энэ нь малч­дын хувьд их ач хол­бог­дол­той боллоо. Тэ­дэнд утас су­мын төвийнх­нөөс илvv хэрэг болно. ХААН банк­наас өчиг­дөр “Мобиком”-ын утсаар дансныхаа vл­дэгдлийг харах vйлчилгээг авсан. Эн­дээс дансныхаа vлдэгдлийг шал­гаж vзлээ. Тус компа­нийнхан та бvхэнд ут­саар ямар vйл­чилгээ авч болдгийг сайн хэлж өгнө байх. Тэр бvх vйл­чилгээг авч хэрэг­лээрэй. Өвөр­хангай аймгийн хувьд дэд бvтэц харьцангуй сайн хөгж­сөн тул эдгээр асууд­лыг тvр­гэн, шуурхай шийдэж бай­гаа юм. Төлөв­лөөгvй боловч маш хурдан гар утас оруулж ирсэн “Мобиком” компа­нийн­ханд баяр хvргэе” гэж хэллээ. Харин УИХ-ын гишvvн Г.Батхvv “Гар утас анх гарч байхад цөөхөн хэдэн хvний тансаг хэрэглээ гэж ойлгож байсан юм. Гэтэл одоо бvх нийтийн хэрэглээ болжээ. Гучин-Ус сумын иргэд гар утастай болсондоо их баяр­лаж байна. Баярлаж бай­гаа эдгээр иргэдийг ха­рахад их сайхан байна” гэж байв. Салбарын нээл­тийн vеэр тус компани шинэ хэрэг­лэгч­дийнхээ дунд азтан шал­гаруул­сан юм. Азтай хэрэг­лэгчид гарч ирж хонжвороо авахдаа нэлээдгvй хvнд за­мыг туулж байв. Ту­хайл­бал, хөл нь газар хvрэх­гvй цуг­ла­рагсдын мө­рөн дээ­гvvр га­раас гар дам­жин тайзан дээр ирж ха­рагд­лаа. “Моби­ко­м”-ын азтай хэрэглэгчдийн олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан юм. Энэ vеэр дуучин Б.Бат-Эрдэнэ Гучин-Усчуу­дад ая дуугаа өргөсөн юм. Тvvний фэн сурагчид гар утсаараа бичлэг хийж, зургийг нь авч байлаа. Ийнхvv Гучин- Ус суманд “Мобиком” ирж, 750 мянган хэрэглэгч­ийнхээ тоог 400-гаар нэм­лээ.

“Жи-Мобайл” Тарагтад

Тус гар утасны оператор компани Өвөрхангай аймгийн Тарагт суманд энэ сарын 4-нд сvлжээ­гээ орууллаа. Нээл­тийн ажил­ла­гаанд оролцсон УИХ-ын гишvvн Г.Батхvv “Жи-Мобайл”-ын сайн гар утсыг авах юм бол хоорондоо vнэ­гvй ярьж болдог сvлжээтэй. Ямар ч айм­гийн, ямар ч су­мын хэн гэдэг малчинтай та гар утасных нь дугаарыг мэ­дэх юм бол ярьж болдог сайн технологи байгаа юм. Энэ сайн технологи Та­рагт суманд орж ирж байгаа нь хөдөөгийн малчид мэдээл­лээс хоц­рохгvй байх бо­ломж­той. Мөн ах дvv, төрөл са­дантайгаа утсаар ярих, шаард­лагатай, яаралтай vед тvргэн тусламж дуудах гээд олон ажил хөн­гөвчлөгдөж байна. Ийм сайхан vvд хаалгыг нээж байгаа баяр­тай vйл яв­дал боллоо. Цаашдаа факс зэрэг олон vйлчилгээг авдаг болно. Тарагт­чууд та бvхнээс энэ онд сум орон нутаг, улс орноо хөг­жvvлэхийн төлөө их зvйлийг хийхийг хvсч байна. Та бvхэнд амжилт ололт, сайн сайхан бvхнийг хvсэн ерөөе” гэв. Мөн УИХ-ын ги­шvvн З.Энх­болд “Та бvхэнтэй хамгийн сvvлд уул­зах­даа “Цагаан са­рын дараа гар утас ашиг­лалтад орно” гэж хэлсэн. Гэтэл сvлжээ шинэ оны өмнө орлоо. Нээл­тийн ажил­лагаа тэр vед болох байсан. Гэвч тэнгэр муудаж цасан шуурга болсон тул ирж ча­даагvй. Гучин-Ус суманд “Мо­биком” салбараа нээж бай­гаа. Одоо миний тойр­гийн гур­ван сум гар утастай бол­лоо. Энэ бv­хэн 2004 онд анх сон­согдож байхад мөрөөдөл бай­сан. Гэх­дээ манай улсын эдийн засаг, мөнгө санхvv сайн байгаа. Улсын төсвөөс мөнгө гаргаж сумдыг шилэн кабелиар холбож байна. Ши­лэн кабельд сумд хол­богд­соноор хувийн компа­ниуд станцаа байрлуулж байгаа. Хугацаанаас нь өмнө сvл­жээ­гээ оруулсан “Жи-Мо­байл” компанийнханд баяр хvргэе” хэмээн хэлэв.Тvvнийг ийнхvv хэлэхэд сvлжээний нээлтийн ажиллагаанд ирсэн иргэд алга ташин баяр хvргэв. Тус ком­па­нийнхан сvлжээгээ оруул­­сан сумын Засаг дар­га, цаг­даа­гийн хэсгийн төлөөлөгч нарт өөрийн сvлжээний гар утсыг бэлэглэдэг юм байна. “Жи-Мобайл”-ын гарын бэл­гийг Засаг дарга, цагдаагийн хэс­гийн төлөөлөгч нарт УИХ-ын гишvvн З. Энх­болд, Г.Бат­хvv нар гар­дуул­лаа. Дараа нь хэрэг­лэгч­дийн дунд азтан шалгаруулахад хамгийн том хонжвор буюу гар утсыг Хvрмэн багийн малчин О.Ман­дал­сvрэн хож­лоо. Дараа­гийн азтангууд цаг, арван мян­ган нэгжийн картын эзэн болов. “Энэ оны зургадугаар са­рын 30 гэхэд Монгол Улсын нийт сумын төв vvрэн теле­фоны сvлжээнд холбогдоно. Энэ ажил Засгийн газар, Дэл­хийн банк, Тээвэр vйлчил­гээний сангийн хөрөнгө, зах зээл дээр vйл ажиллагаа явуул­ж байгаа vvрэн теле­фоны таван опе­ратор компани хөрөнгөө мөн оруулж байгаа” гэж энэ vеэр Харилцаа хол­боо, техно­логийн газрын Бод­логын зохи­цуу­лалт, хэрэг­жилтийн хэлт­сийн дарга А.Мөнх­бат ярьсан юм. Одоо­гоор 200 ор­чим су­мын төвд гар утасны сvлжээ орж байна. Тэдний нэг өвөр­хангай айм­гийн Тарагт су­мын­хан жин­хэнэ малчны гар утас хэмээх “Жи-Мобайл”-тай бол­лоо.

Г.Эрдэнэбат