УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна

УИХ-ын дарга З.Энхболд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөлөө /2015.09.21/

Москва хотын Кремлийн ханын дэргэдэх Александрийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө” хүндэтгэл,  дурсгалын цогцолборыг Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн баатарлаг цэргүүдийн дурсгалд зориулан 1967 оны 05 дугаар сарын 08-нд байгуулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 оны 11 дүгээр сарын 17-нд тус цогцолборыг “Бүх Үндэсний цэргийн алдар, гавьяаны цогцолбор” гэсэн статустай болгосон

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хэлэлцээ хийв

УИХ-ын дарга хэлэлцээ хийхийн өмнө ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав

В.И.Матвиенко: Орос Монголын эдийн засгийн харилцааг олон тулгууртай болгох шаардлага тулгарч байна

В.И.Матвиенко: Эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо их

З.Энхболд: Монгол, Оросын худалдааны хэмжээ 1,6 тэрбум ам.доллар, үүнд манай экспорт зөвхөн 3 хувь байна

З.Энхболд: Бид эдийн засгийн  гол зүтгүүр болсон  хамтарсан гурван үйлдвэртэй

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хийсэн хэлэлцээний үеэр

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин УИХ-ын даргатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв

С.Е.Нарышкин: Манай хоёр орны харилцааны дотор парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг

З.Энхболд: ОХУ-тай хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ бодит агуулгаар хөгжүүлэх нь чухал

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын “Вместе-РФ” телевизэд ярилцлага өгөв

З.Энхболд: Орос, Хятад Улс нь Монгол Улсын мөнхийн хөршүүд юм. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол ОХУ, БНХАУ-тай харилцан хүндэтгэл, сайн хөршийн харилцааны зарчимд тулгуурласан стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх явдал юм

“Чингис Лэнд Девелопмент” групп, ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов

УИХ-ын дарга З.Энхболд Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар “Алтанбулаг- Замын-Үүд” чиглэлийн Чингисийн хурдны замын ОХУ-ын нутаг дэвсгэр дээр дайран өнгөрөх хэсгийг барьж байгуулах ажил дээр хамтран ажиллах юм

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, 

олон нийттэй харилцах хэлтэс